2: Сайхан амьдрах шилдэг арга ухаан юу вэ?


Episode Artwork
1.0x
0% played 00:00 00:00
Apr 02 2020 29 mins   6
Сайхан амьдрах арга ухаан чиний, таны хувьд юу вэ?
Сайхан амьдрах шилдэг арга ухааныг хөгжүүлэхэд чинь 5 зөвлөгөө өгье. Өөрийн болгоод аваарай.
1. Сэтгэлгээгээ хөгжүүл. Сайхан амьдрах эрч хүчээ хорт могойнд энергиэ соруулж байгаа мэт нөхцөлөөс гарах ганцхан сайн арга бол өөрийнхөө сэтгэлгээг хөгжүүлэх. Муу муухайн юмны эсрэг зогсож өөрийгөө өөрчлөх хүч сэтгэлгээ сайтай хүнээс л ундардаг.
2. Мэддэгээ үйлдэл болгож амьдралдаа хэрэгжүүл. Бүхнийг мэддэг байлаа гээд амьдрал сайжрахгүй, мэддэг юм чинь амьдралд чинь ач буянаа өгөөд ирэх үеэс л хүний амьдрал цэцэглэдэг.
3. Сөрөг нөхцөл байдлаас татгалзаж сур. Энергийг чинь сордог хүмүүс, орчин, муу дадлуудаас болж хорт могойнд хорлогдсон мэт байдалд бүү дасан зохьц. Таалагдахгүй юманд тал засах шаардлага чамд байхгүй.
4. Үгийн баялагаа өөрчлөх замаар баялаг ертөнцийн сэтгэлгээ рүү шилж. Үгээр түүнийгээ илэрхийлж чадахгүй бол тэр ертөнц таных биш. Бодлоо, төсөөллөө, мэдлэгээ, ойлголтоо, мэдрэмжээ үгээр илэрхийл.
5. Харилцааныхаа чадварыг хөгжүүл. Ямар ч нөхцөл, ямар ч орчин хариу үйлдэл хийх чадвараасаа шалтгаалж хүн боломжуудаа өргөсгөдөг. Харилцааны асуудлаас болж гүүрээ бүү шатаа.

Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой.

Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой.
Facebook
Twitter
Linkedin
Youtube
Instagram