Бэрхшээл ба Боломж

Jan 14 2021 36 mins

Бэрхшээл ба Боломж подкастандаа таныг урьж байна. Мэдлэг оюунаар тархиа цэнэглэхээр тэсэн ядан хүлээдэг гайхалтай залуустаа энэ мөчийн мэндийг хүргэе! Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Мэдсэн зүйлсээ амьдрал ахуйдаа хэрэглэж, нийт 3 сая Монголчуудынхаа амьдралыг өөрчлөх манай давалгаанд нэгдэж байгаад баяртай байна.





40: " БИ 500 МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭГ ӨӨРЧИЛНӨ "
Jan 21 2021 33 mins  
Сайн байна уу, шинэ оны хамгийн анхны зочинтой подкаст таны сонорт хүрч байна. Энэ дугаарт БНСУ-д ажиллаж амьдардаг жирийн нэгэн ээж Г. Одгэрэл оролцлоо.. Тэрээр "Бэрхшээл ба Боломж" номыг шимтэн уншигч бөгөөд өнгөрсөн оноос эхлээд өөрийн багын хүсэл мөрөөдлөө амилуулахаар ханцуй шамлан ороод байгаа юм.. Үнэхээр гайхалтай! Та түүний ярианаас: 1. Өөртөө итгэлтэй болоход "Бэрхшээл ба Боломж" ном хэрхэн тусласан бэ? 2. БНСУ-д ажиллаж амьдрахад хэр хүнд байдаг вэ? 3. Хүсэл мөрөөдлөө яаж амьдруулах вэ? 4. Хүний амьдралын гол зорилго юу вэ? талаар сонсох болно. 2021 оны 1 сарын 23 нд та Дасгалжуулалтын Академийн / ДА / дэргэдэх " Онлайн сэрүүлэг " багийн " Ковидын үед орлогоо хэрхэн өсгөх вэ? " онлайн эвэнтэд урьж байна . Та хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахаар бол дараах холбоосоор дарж авна уу. shorturl.at/qzPW9 (https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fshorturl.at%2FqzPW9%3Ffbclid%3DIwAR2Z3CpGvrPSo72ZNPqm9VtBQUd9Nbvn0d_9m9FjHwthiSdHnIvaHOybfBE&h=AT1INyAe0aEhUNEWt4wahz2VFZfz_QuvXFfI3eAHw2w37ZuJBSz62qZu_yXDhZ6Z9N83MllIxhDpqw-VfB43eUItLBEuRZe1NByBsc1dDWCSdpWUxHxQV_q-oya--HUbUkaUv87X8mg) Та манай " 30 хоногт амьдралаа өөрчилье " үнэ төлбөргүй аянд энэ цаг мөчид хамрагдаарай. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)


39: 2021 ОНДОО ӨГӨХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Jan 14 2021 43 mins  
Сайн байцгаана уу, та нартаа 2021 оны цоо шинэхэн эхний ярилцлагаа ийнхүү хүргэж байгаадаа үнэхээр таатай байна. Энэхүү ярилцлагаар та: Өнгөрсөн онд би юу хийв? Өнгөрсөн ондоо би ямар алдаа гаргав, юу сурч, юуг амжуулав? Ирэх ондоо яаж өнгөрснөөсөө суралуаж, өөртөө өгөх төлөвлөгөө гаргах вэ? гэсэн асуултуудын хариултыг өөрөөсөө чин үнэнээр асууж хариултаа олох боломжтой. Хүн эхлээд өөртөө чин үнэнчээр бүгдийг өгдөг сэтгэлгээтэй байх нь чухал. Тэр нь өөрийнхөө оюундаа хөрөнгө оруулдаг оруулалтаас эхлэлтэй гэсэн үг. Тэгвэл би таниас асууя, энэ жилийн төлөвлөгөөгөө гаргах гэхээр нэг л болж өгөхгүй хувь хүний асуудал чинь Бэрхшээл болоод байна уу? Хэрвээ та өөртөө байгаа Бэрхшээлээ ялан дийлэхийг хүсч байвал бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)





37: ХӨГЖИХ БОЛОМЖ ХАА САЙГҮЙ БАЙДАГ
Dec 03 2020 26 mins  
Сайн байцгаана уу, шинэхэн сарын эхний подкастаа тухлан сууж таалан болгооно уу! Цар тахлын үед цаг хугацааг хэр өөртөө хэрэгтэй зүйлд цаг зарцуулж байна даа? Бэрхшээл ба Боломж 37 дахь дугаарт Дасгалжуулалтын Академийн Амбассадор, ментор Б. Ариунзаяа (https://www.facebook.com/ariunzaya.badrakh) / түүнтэй холбогдож Солонгост зохиогдож буй эвэнтийн талаар мэдээлийг авахыг хүсвэл нэр дээр нь л дарахад хангалттай / оролцож байна. Бид энэ дугаартаа: Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөр яагаад чухал вэ? Дасгалжуулалтын Академийн хөтөлбөрүүд бусад хөтөлбөрөөс юугаараа онцлог вэ? Яагаад Амбассадор болсон бэ? Бид юуны төлөө амьдардаг вэ? Дасгалжуулалтын Академийн болон Амбассадорын эвэнтүүдийн ялгаа, мэдээлэл зэрэг асуултуудын дагуу ярилцлаа. Нээрээ дашрамд дуулгахад та хаана ч байсан манай бүх эвэнтүүд онлайнаар зохиогдож байгаа тул оролцох боломжтойг дуулгахад таатай байна. Өөрийгөө өдөр бүр хөгжүүлэхээ бүү мартаарай. Бидэнтэй холбогдох утасны дугаар: 99156053, 77156053 UES онлайн эвэнтэд оролцохыг хүсвэл энд дарна уу!




35: БИД СЭТГЭЛГЭЭГЭЭ ХӨГЖҮҮЛСНЭЭР Л АМЖИЛТАНД ХҮРНЭ ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ!
Nov 16 2020 37 mins  
Сайн байцгаана уу, та нартайгаа шинэхэн подкастаараа уулзаж байгаадаа таатай байна. Ид цахлын үед өөртөө хэрэгтэй зүйлийг эрж хайж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх сэтгэлгээтэй та нараараа ихэд бахархаж байна шүү. Энэ удаагийн дугаарт ДА- ийн шилдэг ментор, хөтөлбөрүүдийн оролцогч, Wellness хооллолтын хувийн зөвлөх Г. Баяржаргал (https://www.facebook.com/bayarjargal.ganbaatar.5) (түүний нэр дээр дарсанаар түүнтэй холбогдох боломжтой) оролцож байна. Та энэхүү ярилцлаганаас : 1. Түүний товч танилцуулга 2. Яагаад ДА-ын хөтөлбөрт оролцох болов, юугаараа гойд анхаарад татахаар байсан бэ? 3. Хөтөлбөрүүдээс юуг ойлгож авсан бэ? 4. Яагаад сэтгэлгээгээ хөгжүүлэх нь чухал вэ? 5. Түүний амьдралын хамгийн том бэрхшээл, түүнийгээ шийдсэн арга зам юу байв? 6. Бид хаанаас хаа хүрэх ёстой вэ, яаж өөрийнхөө сэтгэл санаа болоод бие организмаа эрүүл байлгах вэ, Яагаад чухал юм?? гэх зэрэг маш сонирхолтой асуудлуудыг хөндөж, гал халуун яриаг өрнүүлснийг сонсох боломжтой. Хэрвээ та манай Бэрхшээл ба Боломж болон Мөнгө ба миний үнэ цэнэ номнуудыг имэйлээрэ захиалан өөртэйгөө ажиллаарай. Бидэнтэй холбогдох утасны дугаар: 99156053 Дараагийн дугаар хүртэл түр баяртай.


34: ЭРЧҮҮДИЙН СЭТГЭЛГЭЭГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?
Nov 09 2020 36 mins  
Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж, хамт суралцсаар байгаад баярлалаа. Энэ удаагийн Бэрхшээл ба Боломж ярилцлагын 34 дэх дугаарыг танд ийнхүү хүргэж байгаадаа баяртай байна. Та энэхүү ярилцлаганаас 1. Эрчүүдийн сэтгэлгээнд өрнөөд байдаг түгээмэл асуудлууд 2. Эрчүүдийн өөрийгөө илэрхийлэх чадвар яагаад сул байдаг вэ? 3. Тэдний сэтгэлгээг хаанаас эхэлж хөгжүүлэх вэ? 4. Эрчүүдийн сэтгэлгээний нууц ертөнц рүү эмэгтэйчүүд хэрхэн алхаж орох вэ, хэрхэн тэдний ойлгох вэ? зэрэг асуултын хариултыг та олох болно. Та хэрвээ манай подкастыг анх удаа сонсож байвал subscribe хийж, сэтгэгдэл үлдээгээрэй. Хэрвээ та ганцаарчилсан дасгалжуулалт сонирхож байвал https://courses.monicabatsukh.com/coaching/ руу дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Бидэнтэй холбогдох утасны дугаар: 99156053 77156053





32: МӨНГӨГҮЙ БАЙДЛААС ЯАЖ ГАРАХ ВЭ?
Oct 22 2020 40 mins  
Мөнгө гэж юу вэ? Та яаж мөнгийг өөртөө татдаг вэ? гэсэн асуултанд хариулт авахыг хүсвэл дараах ярилцлаганд анхаарлаа хандуулаарай. " Сар луу онилж харва, ядаж оддын дунд газардана " гэж Мөнгө ба миний үнэ цэнэ номон дээр бичигддэг. 1. Мөнгө бол зөвхөн асуултын хариулт биш, харин та өөрөө асуултын гол хариулт 2. Үнэ болон үнэ цэнийн хоорондох ялгаа юу вэ? 3. Найздаа болон дотны хүмүүстэйгээ харилцаагаа авч үлдэхийн тулд өөрийгөө хохироодог уу? 4. Яаж сэтгэлгээгээ хөгжүүлж аж үйлдвэрийн эринд хөлөө олох вэ? гэх асуултын хариултыг та авах болно. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Харин Дасгалжуулалт авахаар бол https://courses.monicabatsukh.com/coaching/ руу орж сонирхоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/) (https://audioboom.com/posts/7706217-/edit)


31: МӨНГӨТЭЙ БАЙХ НЬ СЭТГЭЛГЭЭНИЙ Л АСУУДАЛ
Oct 15 2020 16 mins  
Сайн байна уу та нартайгаа шинэхэн подкастаараа уулзаж байгаадаа таатай байна. Энэ удаагийн дугаарт БНХАУ-ын " Zhejiang Sci-Tech" сургуулийн " Үйлдвэрлэлийн эдийн засгийн менежмэнт" докторт суралцдаг оюутан Б. Байгалзаяа оролцлоо. 1. Товч танилцуулга 2. Дасгалжуулалтын Академийг хаанаас мэдсэн бэ? 3. Яагаад " Амьдралын Дасгалжуулалт" авах нь чухал вэ? 4. Англи болон Хятад хэл хэрхэн сурсан бэ? 5. Гадаад руу гарахаас өмнө хэрхэн сэтгэл санааны байдлаа бэлдэх ёстой вэ? 6. Үнэ ба үнэ цэнийн ялгаа юу вэ? Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Харин Дасгалжуулалт авахаар бол https://courses.monicabatsukh.com/coaching/ руу орж сонирхоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)




29: БИД ЯАГААД ХҮН БАЙХ ЁСТОЙ ЮМ? ХҮН БАЙ!!!
Oct 04 2020 31 mins  
Энэ удаагийн дугаарт "Лантуун Дохио" ТББ-ын хөтөлбөрийн менежер У. Ганбаяр оролцлоо. Сүүлийн үед чих сэрдхийлгэм, зүрх чичрүүлэм аймшигт маш олон хэргүүд ар араасаа гарах боллоо. Энэ үйл явдалд бид хэтэрхий нэг талыг барьж, тухайн хэрэг үйлдэгчийг "ал, цаазал" гэх мэтээр дайрдаг. Зүгээр нэг сошиалын араас бичдэг хуурамч нэгэн байснаас яг бодит байдал дээр үнэхээр элдэв бусармаг зүйл харсан бол холбогдох газар нь мэдэгддэг, эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хүн бүр хичээдэг болчихвол аяндаа энэ нийгэм цэвэрхэн, эрүүл болоод ирнэ. "Ганц миний хайртай хүмүүс ийм байдалд ороогүй бол болоо" гэсэн арчаагүй хувиа бодсон үзэл байсаар байвал таны хайртай хүмүүс та ч би ч адилхан энэ нийгэмд амьдарч байгаагийн хувьд бидэнд хэзээ юу тохиолдохыг хэн ч таашгүй.. 1. Яагаад энэ ажлыг хийх болов? 2. Одоо "Лантуун Дохио" ТББ яг ямар ажил хийж байна? 3. Хэрхэн холбогдох вэ? 4. Бид яг хэрхэн Хүн байж чадах боломж байна? зэрэг асуултуудын дагуу бид ярилцлаа. Энэ ярилцлагыг сонссон хүн бүр ХҮН БАЙГААСАЙ !!! "Лантуун Дохио" ТББ-ын албан ёсны хаяг https://www.facebook.com/groups/lantuundohio/ "Ид шидийн орон" https://www.facebook.com/MagicMongolia/ Та манай ярилцлагыг анх удаа сонсож байвал www.monicabatsukh.com руу орж "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд оролцож амьдралаа өөрчлөх арга ухаанаа олоорой.



28: ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?
Sep 24 2020 43 mins  
Сайн байцгаана уу, энэхүү ярилцлагыг хүлээн авч сонсож байгаа мөчийн халуун мэндийг хүргэе. Өөртөө итгэх итгэл эсвэл биднээс илүү агуу хүчтэй ертөнцийн гайхамшигт итгэнэ гэдэг нь биднийг хувийн амжилт гаргахын асар том хүчин зүйлсийн нэг. Хэрэв бид хийж буй үйл ажилдаа итгэж, хэн бэ гэдэгтээ итгэж, хаана очих гэж буйдаа итгэхгүй л юм бол хэн итгэх билээ? Та тулгамдсан асуудлаа яаж шийддэг вэ? подкастнаас өөрийнхөө яг байгаа байдлаа тодорхойлж, асуудлаа шийдэх аргаа олоорой. Мэдлэгийг суралцаж болно, арга барилыг ч бас олж болно. Харин өөрт байгаа итгэлийг хамгийн ихээр сааруулж байсан, хамгийн том нөлөө өгсөн хүчин зүйлээ нүүр тулж ойлгоод шийдэж чадах эсэх нь хамгийн чухал.. Та яг одоо "Миний Бизнес" хөтөлбөрт бүртгүүлэхээр бол https://courses.monicabatsukh.com/my-business/ руу орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Харилцах утас: 99156053, 77156053


27: БЭЛЭНЧИЛДЭГ СЭТГЭЛГЭЭНД АМЬДАРСААР БАЙХ ЮМ УУ?
Sep 17 2020 26 mins  
Сайн байцгаана уу, энэхүү ярилцлагыг хүлээн авч сонсож байгаа мөчийн мэндийг хүргэе. Манай энэ дугаарт Дасгалжуулалтын Академийн Flow Consultant, Амбассадор, Ментор Ж. Болормаа оролцож байна. Та энэхүү дугаараас өөрийгөө хэр бэлэнчилдэг сэтгэлгээтэй хүн бэ, бид юуны төлөө амьдраад байгаа талаар маш сонирхолтой сэдвээр яриа өрнүүллээ. 1. Монголчуудад хамгийн их тулгамдаад байгаа асуудал юу байна, үүнийг хэрхэн шийдвэрдэх боломж байна? 2. Бэлэнчилдэг сэтгэлгээтэй хүмүүс хэрхэн өөртэйгөө ажиллах шаардлагатай вэ? 3. Өсөн хөгжих сэтгэлгээ гэж юу вэ? 4. Дасгалжуулалтын Академийн "Миний Бизнес" хөтөлбөрт яагаад орох шаардлагатай вэ? асуултуудын дагуу ярилцлаа. Та манай "Миний Бизнес" хөтөлбөрт оролцохыг хүсвэл цөөхөн хэдэн азтай хүмүүст боломж байна. Бидэнтэй харилцах утас: 99156053, 77156053 Хөтөлбөрийн холбоос: https://courses.monicabatsukh.com/my-business/ Жич: /Өнөрөөгийнх нь дуу нэлээн муухан сонсогдсон байна, уучлаарай, дараагийнхаас дажгүй болно оо/


26: БИД ЯАГААД АМЖИЛТАНД ХҮРЭХГҮЙ БАЙНА ВЭ?
Sep 10 2020 42 mins  
Сайн байцгаана уу, та нартайгаа шинэхэн дугаараа хүргэж байгаадаа баяртай байна. Бид яагаад амжилтанд хүрэлгүй замаасаа буцдаг юм бэ? талаар EGO буюу хуурамч дүр төрхийн 13 шинж чанарыг нэг бүрчлэн дуулгахаар бэлдлээ. Танд эдгээр эгонууд байгаа бол яг одоо хуулж өөртөө баг зүүлгүй өөрийнхөөрөө байх арга ухаанаа олоорой. 1. Бусдыг буруутгадаг 2. Мэднэ гэж мэдэмхийрдэг 3. Айдаст автдаг 4. Тухлаг бүсээс гардаггүй 5. Бусдыг шүүмжилдэг 6. Шалтаг тоочдог 7. Бусдад таалагдах гэж оролддог 8. Шударга байдлыг хүсдэг 9. Атаархдаг 10. Хуурамч манж зан гаргадаг 11. Ичимхий, би ичдэг 12. Бусдын санаа оноонд тааруулах гэж өөрийгөө өөрчилдөг 13. Би л өөрөө хийхгүй бол болохгүй гэдэг зан Яг одоо "Миний Бизнес" хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна. https://courses.monicabatsukh.com/my-business/ руу орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Бидэнтэй харилцах утас: 99156053 77156053 01051462119


25: Баялаг хэрхэн бүтээх вэ? Баялаг бүтээх 9 түвшин
Sep 03 2020 23 mins  
Сайн байцгаана уу, шинэхэн дугаараа хүлээн авч таалан болгооно уу. Энэ дугаарынхаа зочноор Дасгалжуулалтын Академийн Community and Event Leader М. Солонго оролцож байна. 1. Баялгийн 9 түвшин гэж юу вэ? 2. Хохирогч түвшнээс хэрхэн ахих Боломжтой вэ? 3. Монголчууд бидний хөгжих Боломж хаана байна вэ? талаар та маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Хүний сэтгэлгээ огт хөгжихгүй бол бид байгаа байдалдаа гацсаар байх болно. Та харин аль түвшинд байна вэ? Үүнээс илүү ихийг мэдэж сурч боловсормоор байвал "Миний Бизнес" хөтөлбөртөө бүртгүүлээд ороод ирээрэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг энэ бүхий л утга учрыг багтаасан хөтөлбөр учраас өөрийн гэсэн дуртай, сонирхдог зүйлээ орж ирээд олоод аваарай. Бидэнтэй харилцах утас: 99156053 77156053 Хөтөлбөр сонирхож байвал https://courses.monicabatsukh.com/my-business/ руу ороорой.
















19: Амьдралын Дасгалжуулалт авснаар би илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй болсон.
Jul 09 2020 33 mins  
Сайн уу, Бэрхшээл ба Боломж-19 дэх дугаараа ийнхүү хүргэж байгаадаа маш их таатай байна. Энэ удаа Дасгалжуулалтын Академийн Амбассадор, Flow Consultant, Мөнгөний Сэтгэлгээ 2020 хөтөлбөрийн оролцогч, "Amway" бизнес эрхлэгч Б. Тунгалаг оролцож байна. Бид 1. Сүлжээний бизнес тархи угаалт мөн үү? 2. "Amway" бусад сүлжээнээс яагаад онцлог юм бэ? 3. Та эх дэлхийгээ болон өөрсдийгөө хорлох гоо сайхан болон ахуйн бүтээгдэхүүн хэрэглэдэг юм биш биз? 4. Дасгалжуулалт авах нь яагаад чухал юм бэ? 5. Амжилттай байхад юу саад болдог болдог вэ? Яаж өөрийгөө ялах вэ? зэрэг асуултуудаар илэн далангүй ярилцлаа. "Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийсэн хүн амжилтанд хүрдэг." Хэрвээ та Моникатай ганцаарчилсан дасгалжуулалт авахаар бол https://courses.monicabatsukh.com/coaching/ ру орж бүртгэлээ илгээгээд 99156053 77156053 дугаарт холбогдож баталгаажуулаарай. Төлбөр 3 сая төгрөг. Таны өөртөө итгэх итгэл, таны үнэ цэнэ 3 саяас хэд дахин их гэж найдаж байна. Ирэх 7 хоногтоо уулзацгаая.




17: Хийж чадна гэж итгээд үйлдэл хийж эхэлсэн цагаас Боломжууд гарч ирдэг
Jun 25 2020 37 mins  
Сайн уу, манайхаан! Та нартайгаа шинэхэн дугаараараа уулзаж байгаадаа туйлын таатай байна. Энэ удаа бид тосчин ээж Б. Оргилмааг урьж оролцууллаа. Тэрээр 2 хүүхдийн ээж бөгөөд амьдралдаа хүссэн үр дүнгээ гаргахын тулд зогсолтгүй зүтгэдэг дайчин эмэгтэй. Бид органик гоо сайхны бүтээгдэхүүний талаар болон амин тосны гайхалтай яриаг өрнүүллээ. "Ээжүүд гэлтгүй хүн өөрийгөө байнга голж шилж өрөөл бусадтай харьцуулалгүй өөрийнхөө дуртай зүйлээ хийж байхдаа бүхий л олон боломжуудаас сонголтоо хийдэг бол өөрийгөө голж шилж өрөвдөх тусмаа бахь байдалдаа үлддэг" Түүнтэй хувийн яриа өрнүүлж амин тосны талаар зөвлөгөө авах, органик бүтээгдэхүүн хийж сурахаар бол https://www.facebook.com/OrganicDiversion/ хуудаснаас авахаас гадна https://www.youtube.com/watch?v=LTW7Zz8SrEw&fbclid=IwAR11oCRDQ1yj6vJg9XaMsP_-Pu8IcYtC9qTFNEUMV0w6LZdYl5S6QdTtgEw түүний шинэхэн юутуб сувгаар нь зочлоорой. Харин инстаграмм хаяг нь https://www.instagram.com/p/CByER8RhjQZ/?igshid=65pbvdbvzeod&fbclid=IwAR18oZewsp4W-M7dlWOKVpsAsd_FWUWG9x46RedB2ybyEgmP2toQ6CkrfYI шүү сонсогчид оо!! Та манай Бэрхшээл ба Боломж номыг сонирхож байвал 99156053 дугаарт холбогдон байгаа газраа хүргүүлээд аваарай!


16: Чи өөрийгөө өрөвддөг үү?
Jun 18 2020 34 mins  
Үргэлж өөрийгөө өрөвдөөд байгаа хүн өнгөрсөндөө амьдраад байдаг. Тухайн цаг үед би тэгэхийг хүссэн боловч гээд арын хэлж байгаа хэсэг нь бусдаас хамаараад хохирсон хэсгүүд нуугдаад байдаг. Энэ байдлаас бидэнд гарах арга зам бий. Бид өөрийгөө өрөвдөж хөөрхийлөх тусмаа л өөрийнхөө бүтээж чадах хэсгийг идээд байдаг. Уг нь би тэгнэ гэсэн боловч... эсвэл би одоо ч өнгөрсөөн, одоо миний хийж бүтээнэ гэж юу байхав, би юугаа чадахав, хөгшин хонины насгүй болсон би...Миний үр хүүхэддээ ч тус болно гэж өнгөрч дээ хөөрхий.. Би одоо сурна ч гэж юу байхав, надад олигтой ажил олдохгүй ээ, би одоо гадаад явах ч өнгөрлөө хөөрхий.. одоо хүнтэй сууна гэдэг худлаа боллоо, намайг хэн тоохов..Хэцүү ч гэсэн тэсээд ингээд амьдрахаас өөр яалтай билээ.. Мэдээж тодорхой хэдэн тохиолдлоор байна, сайхан сэтгэлээр бусдад туслахыг үгүйсгээгүй. Харин үргэлж бусдын зовлонг яриад, түүнийг нь шийдвэрлэх гэж зүтгэхдээ чи МУУ ХҮН болоод байна. Чи тухайн хүндээ тус хүргэчихээд өөрөө хохирогч болоод байна, хариу тус эсвэл эерэг үр дүн хүлээх зууртаа л тухайн хүнээс шалтгаалаад өөрийгөө золиослоод байна. Бас болоогүй, чи нэг л хүндээ үргэлж туслахдаа бусдын ХӨГЖИХ БОЛОВСРОХ, БҮТЭЭХ эрхийг нь зөрчөөд байна.. Гэр бүлийн Динамик хөтөлбөртөө ороод ирвэл тэнд жинхэнэ амьдрал, арга ухаан, Боломжууд хөвөрч байна..https://courses.monicabatsukh.com/fd/ (https://courses.monicabatsukh.com/fd/?fbclid=IwAR1gTRhpTrjNIcE_Lhk7GSjxCcWAZ8KlhHezec1NRYGh2qwPMspRv8nwahQ) руу ороод сайхан судлаарай. Харилцах утас 99156053 77156053







13: Гадаадад амьдардаг гэр бүл, хүүхдийн боловсрол хөгжил
Jun 04 2020 23 mins  
Энэ удаа та нартайгаа "LEADER" хэвлэлийн компанийг үүсгэн байгуулагчдын нэг Э. Хулан оролцож байна. Тэрээр хүүхэд хөгжил, гэр бүлийн талаар Солонгост дахь Монгол гэр бүлүүддээ зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Мөн Англи Солонгос Монгол 3 хэл дээр уншдаг номнуудыг Монгол хүүхдүүддээ зориулан хос хэлтэй болгох дадал зуршлыг бий болгохоор бүтээсэн. Ер нь гадаадад амьдардаг гэлтгүй Монгол хүүхдүүд ч гэсэн хос хэлтэй байх зайлшгүй чухал үе ирээд байгаа юм. Энэ нь цаашлаад хүүхдийн тархины хөгжил, хувь хүний хөгжил, шинэ зүйлийг сурах чадвар, ялгаатай соёлд суралцах гээд маш олон давуу талтай. Учир нь цаг үеэ дагаад хөгжихгүй бол нийгэмдээ гологдох, цаашлаад ч тухайн орны хэлийг заавал сурах шаардлагатай ч, эх хэл соёлоо мартуулахгүй байхын тулд Монгол хэл соёлыг нь эцэг эхчүүд нь ярьж, хэлж ойлгуулах нь зайлшгүй зөв юм. Хэрвээ та номны талаар мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/leader.book.568 холбоосон дахь пэйжээс лавлаарай. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)


12: Хүүхдийн өсөлтийн үе ба эх үрийн холбоос
May 28 2020 44 mins  
Энэ удаа Гэр бүл судлаач Б. Амармэнд оролцож байна. Бид энэ дугаараараа Хүүхдийн өсөлт, эх үрийн холбоос гэж юу вэ? Гэр бүл зохиохоос өмнө ханиа сонгох шилдэг аргууд юу вэ? Гэрлэлтийн өмнөх бэлтгэл хэр байна вэ? Жирэмсэн үед эхнэртэйгээ хэрхэн харилцах вэ? Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Хайртай хүндээ өгөх биш авах гээд байна уу? талаар бид гайхалтай яриаг өрнүүллээ. Манай Гэр бүлийн Динамик хөтөлбөрт яг одоо бүртгүүлээд энэ бүх асуултуудын хариултыг олоод аваарай. https://courses.monicabatsukh.com/fd/ Хөтөлбөрийн үнэ 2 сая төгрөг ба хосоороо 3 сая төгрөгөөр бүртгүүлээрэй. Хөтөлбөрийн үнэ цэнэ нь үнэхээр үгээр хэлэхийн аргагүй ид шидтэй учраас амьдралаа хэдэн төгрөгнөөс доогуур бүү үнэлээрэй! Бидэнтэй харилцах утасны дугаар 99156053, 77156053 Зочинтой холбогдохыг хүсвэл Leader Amka файсбүүк хаягаар эсвэл 95371075 дугаар луу холбогдоорой.







10: Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө удирдахуй
May 21 2020 41 mins  
Энэ удаа манай зочноор "Өөрчлөлтийн хөтөч" ТББ- ын гүйцэтгэх захирал Б. Хишигдэлгэр эгч маань оролцлоо. Бид яриагаа дуусгаж чадахааргүй үнэхээр үнэ цэнэтэй сайхан ярилцлага болсон. Энэ ярилцлаганаас өөрийнхөө алдааг олж хараад өөрийнхөө сэтгэл хөдлөлөө удирдаж сурах алхмаа хийгээрэй! Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн бусадтай харилцахад асуудалтай байдаг. Хайртай хүмүүсээ алдахаас айхдаа урдуур нь орж хийх нь тухайн хүнийхээ суралцах, өөрийнхөө төлөө хөгжих эрхийг нь хааж байдаг.. Архи уудаг хүнийг "архичин" гэж хараад байгаа тухайн хүн нь өөрөө давхар хамааралтай болсон байдаг. Яг одоо Гэр бүлийн Динамик хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна. Бүртгүүлэхийг хүсвэл https://courses.monicabatsukh.com/fd/ линкээр зочлоод ороод ирээрэй! Бид хөтөлбөр дээрээ харилцааны маш гоё арга техникүүдийг зааж, ирээдүйдээ итгэх итгэлийг өгөх болно. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)


9: Өөртөө итгэлтэй хүн мөрөөдөлдөө хүрч чадна
May 14 2020 33 mins  
Сайн уу, манайхаан. Удаах зочноо болгож Дасгалжуулалтын Академийн Амбассадор Сувдаатай уулзуулж байна. Тэрээр илүү өөртөө итгэх итгэлээ сургалтаасаа олж аваад Бэрхшээл ба Боломж номны үгээр хуанли гаргажээ. "Хүн өөртөө л итгэлтэй байвал юунд ч хүрч чаддаг юм байна" гэдгийг маш сайн ойлгожээ. Яагаад Амбассадор болсон бэ? Хамгийн том Бэрхшээлийг хэрхэн Боломж болгож харж байсан бэ? Гарц шийдэл болон олон сонирхолтой зүйлсийг ярилцлаа. Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа Монголчуудынхаа Бэрхшээлийг бид шийдэх гэж өөр өөрийн өнцгөөсөө хичээж яваа гэдгийг мэдрэхэд үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн шүү. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)


8: Хүн суралцахын тулд амьдардаг
May 07 2020 41 mins  
Сайн уу, манайхаан! Энэ удаа та нартаа Дасгалжуулалтын Академийн Амбассадор Т. Сансартуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Хүн юуны тулд амьдардаг вэ? 30 хоногийн аян болон хөтөлбөрүүдээс юу олж авсан бэ? Англи болон Япон хэл сурсан нууц нь юу байсан бэ? Түүнтэй холбогдож манай байгууллагын талаар сонирхсон асуултуудаа чөлөөтэй асууж болно шүү. Дашрамд дуулгахад Kizuna Education Center Япон хэлний сургалтын төвийн нэмэлт мэдээллийг аваарай. Сэтгэгдлээ үлдээж бидний ажлыг үнэлээрэй! Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)


7: Залуу хүний хөгжил
Apr 30 2020 55 mins  
Сайн уу, манайхаан. Энэ удаа хамгийн анхны зочноо та нартайгаа уулзуулахааар учиргүй их догдолсон байдаг юм. Та нар маань таних л байх даа, Галаа ахыг маань. Тэрээр Монголд амьдардаг эгэл жирийн бас зоргоороо нэгэн. Нийтлэл бичиж, ТВ контэнт бэлтгэн өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцдаг. Залуу хүний хөгжил ямар түвшинд яваад байна, Монгол залууст ямар давуу тал байна, ямар сул тал байна? Бид юун дээр анхаарвал зохих вэ? Гадаадад амьдардаг Монголчуудын түгээмэл алдаа, сайн чанар юундаа байна зэрэг олон асуудлын талаар бид ний нуугүй элдэв баг зүүлгүй нэмэлт хачиргүйгээр бэлдлээ. Түүний талаар мэдэхийг хүсвэл Galbadrakh Gombosuren түүний сошиал хаягаар холбогдоорой. Бид цаашдаа ч мөн хамтарч олон залуустаа чанартай мэдээлэл мэдлэг олгохоор зэхэж байгаа гэдгээ дуулгахад таатай байна. Ирэх 7 хоногтоо энэ өдрөө уулзацгаая! Сэтгэгдлээ үлдээж бидний ажлыг үнэлээрэй! Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)


6: Эрчүүдийн нууцлаг ертөнцийн талаар
Apr 23 2020 37 mins  
За сайн сууцгааж байна уу, манайхаан! Цоо шинэхэн дугаараараа уулзаж байгаада бид маш таатай байна. Эрчүүд яагаад цаанаа л нэг нууцлагдмал байдаг вэ? Тэднийг ойлгоход яагаад ихэнхдээ хэцүүхэн байдаг юм бол? Эрчүүд ингэж ярьж болохгүй, эрчүүд уйлж болохгүй, сэтгэл доторхоо уудлаад ярья гэхээр гоншигоносон болчих гээд байдаг асуудлыг бид анзаардаг ч анхааралгүй орхисоор л байдаг. Бид адилхан хүн л учраас тэдэнтэй ярилцаж тэднийг илүү ойлгох нь чухал юм шүү. Яавал бид ойлголцоход хялбар байх бол, нөхрөө, найз залуугаа, хүүгээ өөрчилнө гэж бодолгүй байгаагаар нь хайрлахын зэрэгцээ өөрийгөө ямар ч нөхцөлд ойлгож, өөртөө хамгийн итгэлтэйгээр амьдрах шиг амттай зүйл хаана байх билээ.. Сэтгэгдлээ үлдээж бидний ажлыг үнэлээрэй! Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)





3: Эрүүл ба эрүүл бус сексийн харилцаа
Apr 10 2020 34 mins  
За сайн байцгаана уу, манайхаан! Та нар маань удаан хүлээв үү? Ингээд манай 3 дахь подкаст бэлэн боллоо. Энэ удаа "Эрүүл ба эрүүл бус сексийн харилцаа" лайваасаа хэсэгчлэн та нартаа хүргэж байна. Эрүүл сексийн харилцаа гэж яг ямар байдаг вэ? Секс хийлгүйгээр дарга захирлаасаа албан тушаал ахих боломж эмэгтэйчүүдэд үнэхээр боломжтой байдаг тэр нөхцөлийг харж байна уу? Нөгөө талаас эрчүүд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхэд уучлаад хүлээгээд ахин дахин доромжлуулдаг эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн хувьд асар буруу хандлага байгаад байна гэсэн үг. Яагаад эмэгтэйчүүд л зөвхөн бүх буруутны эзэн болох ёстой гэж? Нөхөр нь өөр бүсгүйг хайрлаад байхад л өнөөх эмэгтэй рүү хашхирахаасаа өмнө эхлээд нөхөртэйгөө тулж харьцаж чаддаггүй вэ? гэх зэрэг олон асуултын хариуг та эндээс олох болно. Сэтгэгдлээ үлдээж бидний ажлыг үнэлээрэй! Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)


2: Сайхан амьдрах шилдэг арга ухаан юу вэ?
Apr 02 2020 29 mins  
Сайхан амьдрах арга ухаан чиний, таны хувьд юу вэ? Сайхан амьдрах шилдэг арга ухааныг хөгжүүлэхэд чинь 5 зөвлөгөө өгье. Өөрийн болгоод аваарай. 1. Сэтгэлгээгээ хөгжүүл. Сайхан амьдрах эрч хүчээ хорт могойнд энергиэ соруулж байгаа мэт нөхцөлөөс гарах ганцхан сайн арга бол өөрийнхөө сэтгэлгээг хөгжүүлэх. Муу муухайн юмны эсрэг зогсож өөрийгөө өөрчлөх хүч сэтгэлгээ сайтай хүнээс л ундардаг. 2. Мэддэгээ үйлдэл болгож амьдралдаа хэрэгжүүл. Бүхнийг мэддэг байлаа гээд амьдрал сайжрахгүй, мэддэг юм чинь амьдралд чинь ач буянаа өгөөд ирэх үеэс л хүний амьдрал цэцэглэдэг. 3. Сөрөг нөхцөл байдлаас татгалзаж сур. Энергийг чинь сордог хүмүүс, орчин, муу дадлуудаас болж хорт могойнд хорлогдсон мэт байдалд бүү дасан зохьц. Таалагдахгүй юманд тал засах шаардлага чамд байхгүй. 4. Үгийн баялагаа өөрчлөх замаар баялаг ертөнцийн сэтгэлгээ рүү шилж. Үгээр түүнийгээ илэрхийлж чадахгүй бол тэр ертөнц таных биш. Бодлоо, төсөөллөө, мэдлэгээ, ойлголтоо, мэдрэмжээ үгээр илэрхийл. 5. Харилцааныхаа чадварыг хөгжүүл. Ямар ч нөхцөл, ямар ч орчин хариу үйлдэл хийх чадвараасаа шалтгаалж хүн боломжуудаа өргөсгөдөг. Харилцааны асуудлаас болж гүүрээ бүү шатаа. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com (http://www.monicabatsukh.com/) руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook (https://www.facebook.com/monica.batsukh) Twitter (https://twitter.com/monicabatsukh) Linkedin (https://www.linkedin.com/in/monicabatsukh/) Youtube (https://www.youtube.com/user/monicabatsukh) Instagram (https://www.instagram.com/monicabatsukh/)




No review available yet...