13: Гадаадад амьдардаг гэр бүл, хүүхдийн боловсрол хөгжил


Episode Artwork
1.0x
0% played 00:00 00:00
Jun 04 2020 23 mins   5
Энэ удаа та нартайгаа "LEADER" хэвлэлийн компанийг үүсгэн байгуулагчдын нэг Э. Хулан оролцож байна. Тэрээр хүүхэд хөгжил, гэр бүлийн талаар Солонгост дахь Монгол гэр бүлүүддээ зөвлөгөө өгч хамтран ажилладаг.

Мөн Англи Солонгос Монгол 3 хэл дээр уншдаг номнуудыг Монгол хүүхдүүддээ зориулан хос хэлтэй болгох дадал зуршлыг бий болгохоор бүтээсэн.

Ер нь гадаадад амьдардаг гэлтгүй Монгол хүүхдүүд ч гэсэн хос хэлтэй байх зайлшгүй чухал үе ирээд байгаа юм. Энэ нь цаашлаад хүүхдийн тархины хөгжил, хувь хүний хөгжил, шинэ зүйлийг сурах чадвар, ялгаатай соёлд суралцах гээд маш олон давуу талтай.

Учир нь цаг үеэ дагаад хөгжихгүй бол нийгэмдээ гологдох, цаашлаад ч тухайн орны хэлийг заавал сурах шаардлагатай ч, эх хэл соёлоо мартуулахгүй байхын тулд Монгол хэл соёлыг нь эцэг эхчүүд нь ярьж, хэлж ойлгуулах нь зайлшгүй зөв юм.

Хэрвээ та номны талаар мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/leader.book.568 холбоосон дахь пэйжээс лавлаарай.
Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой.

Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой.
Facebook
Twitter
Linkedin
Youtube
Instagram